| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Нийслэлд тэг зогсолт хийхгүй тул ард иргэд үймэж сандрахгүй байхыг хүсье

Өнөөдөр цахим сүлжээгээр Нийслэлд тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл эрчимтэй тархав. Энэ мэдээлэлд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулаад өрх бүрээс шинжилгээ авч байгаа. Тухайлбал, өмнө нь 40 цэгээр дамжуулан шинжилгээ хийсэн. Мөн Баянзүрх дүүрэгт ийм байдлаар зохион байгуулсан.

Одоо нийслэлийн 410 мянган өрхийг шинжилгээнд хамруулах судалгааг хийж байна. Түүнийс Нийслэлд тэг зогсолт хийх асуудал яригдаагүй. Тэг зогсолт хийхгүй. Харин буруу зөрүү мэдээлэл авч сандарч үймэхгүй байхыг хүсье. Улаанбаатарт тэг зогсолт хийхэд хүндрэлтэй. Зүгээр судалгаа хийж байгаа юм шүү" гэлээ. 

Одоо нийслэлийн 410 мянган өрхийг шинжилгээнд хамруулах судалгааг хийж байна. Түүнийс Нийслэлд тэг зогсолт хийх асуудал яригдаагүй. Тэг зогсолт хийхгүй. Харин буруу зөрүү мэдээлэл авч сандарч үймэхгүй байхыг хүсье. Улаанбаатарт тэг зогсолт хийхэд хүндрэлтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (85)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.