| | USD/MNT 0₮

ГХЯ: Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр болжээ

Яг одоо ГХЯ болон Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Ойрын өдрүүдэд болоод буй нөхцөл байдлыг хэлэлцэн үзээд Солонгос руу нэг удаагийн тусгай үүргийн нислэгийг энэ сарын 15-нд үйлдэхээр боллоо. Тус нислэгт 2020 оны арваннэгдүгээр сард Монголд ирэхээр тийз нь баталгаажсан иргэд хамрагдах болно. 

Түүнчлэн өчигдөр цахим сүлжээгээр Улаанбаатар хотод буусан ачаа тээврийн онгоцны талаар ташаа мэдээлэл гарсан. Юуны өмнө энэ бол МИАТ-ын карго нислэг байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэв.

ГХЯ: Сардаа нэг удаа Солонгос руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.