| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ялаас зугтаах болчихоод байна

Чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан. 2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авилгач коммунистуудаа ялаас чөлөөллөө. Баяр хүргэе.
Б.Пүрэвдорж: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.