| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр: Өнөөдөр ажиллаж байгаа 520 шүүгчийн 70 хувь нь Ардчилсан Ерөнхийлөгчдөөс томилсон шүүгчид байгаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол ардын намыг эрх мэдэл авах гээд байна гээд хоосон хардмааргүй байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчдийг томилж ирсэн. Тухайлбал, өнөөдөр ажиллаж байгаа 520 шүүгчдийн 70 орчим хувь нь сүүлийн 12 жилд томилогдсон буюу ардчилсан Ерөнхийлөгчдөөс томилсон шүүгчид байгаа. Тэгчихээд шүүхийн эрх алдагдлаа, шүүх маань ялзарлаа, чадваргүй боллоо, авлигад идэгдлээ гэж ярихаа зогсоох хэрэгтэй. Хэрэв ингэж яривал одоо хэнтэй холбож ярих ёстой юм. Шүүгчдийн томилгоонд Улсын Их Хурал, Засгийн газар ямар ч оролцоо байгаагүй. Бүх эрх мэдэд Ерөнхийлөгчид байсан. Тэгвэл энэхүү шүүхийн системийн буруу тогтолцоонд хариуцлага тооцох тухай яригдвал аль намтай холбож ярих ёстой вэ?

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.