| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр: Сүүлийн 12 жил АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчдийг томилсон

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төсөлд байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийг шударга байлгах ёсны тухай үг үйлдлээрээ аль аль намууд гишүүд хичээл зүтгэл гаргаж ирсэн. Шүүх, Эрүүгийн процессын хуулиуд Д.Ганбат даргыг Хууль зүйн Байнгын хорооны дарга болох үед цогцоороо шинэчлэгдэж батлагдаж байсан. Үг ярихгүй улстөрийн үйлдэл дээр манлайлна гэдэгт би хүндэтгэлтэй ханддаг. Аль аль намын улстөрчдийн манлайлал байдаг юм. АН-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж гээд энэ хуулийг батлахын төлөө ажиллаж байсныг би тухайн үед сөрөг хүчний хуулийн бүлэгийн хуулийн зөвлөх байсныхаа хувьд сайн мэднэ. 

Харин МАН-ыг эрх мэдэл авах гэж байна хэмээн хий хоосон хардмааргүй байгаа юм. Сүүлийн 12 жил АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчдийг томилсон. Өнөөдөр ажиллаж байгаа 500 гаруй шүүгчдийн 70 орчим хувь нь Арчилсан Ерөнхийлөгчөөс томилогдсон шүүгчид байгаа. Ийм байж шүүх ялзарлаа, чадваргүй боллоо, авлигажлаа гэдийг хэнтэй холбож ярих юм бэ. Энэ томилгоонд УИХ, Засгийн газар ямар ч оролцоо байгаагүйг мэднэ биз дээ. Бүх эрх мэдлээ өгчихсөн. Улстөрийн хариуцлага яривал аль намтай нь холбогдох юм бэ. Шууд хэлэхэд улс төрийн хариуцлага ярих гэж байгаа бол аль намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй л холбох ёстой" гэв. 

Харин МАН-ыг эрх мэдэл авах гэж байна хэмээн хий хоосон хардмааргүй байгаа юм. Сүүлийн 12 жил АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчдийг томилсон. Өнөөдөр ажиллаж байгаа 500 гаруй шүүгчдийн 70 орчим хувь нь Арчилсан Ерөнхийлөгчөөс томилогдсон шүүгчид байгаа. Ийм байж шүүх ялзарлаа, чадваргүй боллоо, авлигажлаа гэдийг хэнтэй холбож ярих юм бэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.