| | USD/MNT 0₮

Нийслэлд ТЭГ зогсолт хийнэ, хийхгүй

Өчигдрөөс эхэлж Нийслэлд тэг зогсолт хийнэ гэсэн албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их гарч байна.

Тодруулбал, халдварын дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Засгийн газрын түвшинд тэг зогсолт хийх тухай санал яригдаж байгаа гэх мэдээлэл гарсан. Засгийн газраас тэг зогсолт хийхгүйгээр, хөл хориог сунгаж, чангатгахаар төлөвлөжээ. Ерөнхий сайдын зөвлөх тэг зогсолт хийх санал тавьсан ч Нийслэлд бол хийх боломжгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. 

Харин хөл хориог чангатгаж нийслэлийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд цагдаа нарын хяналтыг сайжруулж, иргэдийг гадуур явуулахгүй, зөвхөн хүнс авах зорилгоор гадагш гаргаж, хатуу хяналт тогтоон, хөл хориог хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар удахгүй албаныхан мэдээлэл өгөх байх. 

Нийслэлд тэг зогсолт хийнэ гэсэн сургаар иргэд дэлгүүр болон захаар үйлчлүүлэх нь ихэсч байна. Ийм албан бус мэдээллээр иргэд бөөгнөрөл үүсгэж, голомт бий болгохгүй байх талаар ЭМЯ-наас анхааруулж зөвлөж байна. 

 

 

Харин хөл хориог чангатгаж нийслэлийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд цагдаа нарын хяналтыг сайжруулж, иргэдийг гадуур явуулахгүй, зөвхөн хүнс авах зорилгоор гадагш гаргаж, хатуу хяналт тогтоон, хөл хориог ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.