| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Хүн амын дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар их дэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас хүн амын дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар дэгдэж байгаа тул иргэдээ халдварт өртөхгүйн тулд сонор сэрэмжтэй байж, хамгаалалтаа сайн хийхийг онцгойлон анхааруулж байна. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлд covid-19 илрүүлэх харуулдан тандах ажил зохион байгуулж байна. Сүүлийн 24 цагт 1000 гаруй хүнээс тандалт судалгааны шинжилгээ авахад нэг хүний хариу эерэг гарлаа.

Нийслэлийн хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй халдварын дэгдэлт гарч байна. Хүн бүр халдварт өртөх эрсдэл өндөр байна. Иймд хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна" гэлээ. 

Д.Нарангэрэл:Хүн амын дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар их дэгдэж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.