| | USD/MNT 0₮

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол илэрч, Голомт банкны нэг ажилтан халдвар авчээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,200 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Ачтан эмнэлгийн эмч, ажилчдаас 10 тохиолдол, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хоёр тохиолдол, Голомт банкны нэг ажилтнаас халдвар илэрчээ.

УБ хотод нийт тохиолдлын тоо 540-т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 67
  • СХД - 40
  • БЗД - 314
  • СБД - 33
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 22 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1362 байгаагаас дотоодынх нь 866 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 294 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 540
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,200 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Ачтан эмнэлгийн эмч, ажилчдаас 10 тохиолдол, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хоёр тохиолдол, Голомт банкны нэг ажилтнаас халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.