| | USD/MNT 0₮

ЭМЯ:Ахимаг насны эрчүүд халдвар авах эрсдэл их байна

Эрүүл мэндийн яамнаас өдөр 11.00 цагаас мэдээлэл өгөхөөс гадна орой 18.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг болсон билээ. Өчигдөр орой коронавируст халдварт ямар хүмүүс өртөх магадлал өндөр байгаа талаар ЭМЯ болон Шуурхай штабаас мэдээлэл өгсөн юм.

ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул "Коронавирусийн халдвараар 20 доош насны залуучууд харьцангүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол 50-аас дээш насанд хүндээр өвчлөх байдал ажиглагдаж байна.

Хүйсийн хувьд ялгаагүй ч ахимаг насны эрчүүд халдвар авах эрсдэл нь өндөр байна. Өвчний эхэн үед хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх, толгой өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг  түгээмэл ажиглагдаж байгаа учраас иргэдэд дээрх шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ тусгаарлах мөн 119 шуурхай дугаарт хандаж зөвөлгөө, мэдээлэл авахыг зөвлөж байна" гэлээ. 

Коронавирусийн халдвараар 20 доош насны залуучууд харьцангүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол 50-аас дээш насанд хүндээр өвчлөх байдал ажиглагдаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.