| | USD/MNT 0₮

Согтуу жолооч шаардлага тавьсан сонсогчийн хөлийг дайрчээ

Монгол Улсын Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл сунгасан. Энэ үеэр 18 градусаас дээш спиртийн агууламжтай архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон ч иргэд архийг шаглах тохиолдол буурахгүй байгааг холбогдох албаныхнаас мэдээлсээр байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд архидан согтуурахтай тэмцэх хуулийг зөрчсөн 67, эрүүлжүүлэгдсэн 121, согтуугаар автомашин жолоодсон 20 зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн, ДХИС-ийн сонсогч гээд олон мянган алба хаагчид ард иргэдийн аюулгүй энхийн манаанд зогсож байгаа ч тэдний хөдөлмөр, зүтгэлийг “үнэгүйдүүлж”, төр засгийн шийдвэрийг үл тоож, олноороо нийлж архидан согтуурч, согтуугаар автомашин жолоодох зөрчил гарсаар байгааг дээрх тоо баримт гэрчилж байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд нэгэн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам дээр үүрэг гүйцэтгэж байсан сонсогчийн хөлийг дайрсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 02-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Маршал тауны хойд талын уулзвар дээр 20.00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан сонсогч н.Билгүүнжаргал жолооч С-д шаардлага тавихад үл тоож, хөл дээгүүр нь дайрч гарчээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл сунгасан. Энэ үеэр 18 градусаас дээш спиртийн агууламжтай архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон ч иргэд архийг шаглах тохиолдол буурахгүй байгааг холбогдох албаныхнаас мэдээлсээр байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.