| | USD/MNT 0₮

Уул уурхайн ажилчдын ажил, амралтын хугацааг 14:14 болгожээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Уртын ээлжээр ажиллах хоногийн зохицуулалтын талаар ажлын хэсэг олон санал авч, судалж Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн саналыг хүлээж авч  амрах ажиллах хугацааг 14:14 хоног болгосон. Үйлдвэрчний эвлэлийн дарга нь хоёр хоногийн өмнө ажлын хэсгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзсан. Үүн дээр “14:14 болголоо, гэхдээ  20:10-аар ажиллахад 806 цагийн илүү цаг байгаа. 14:14-өөр ажиллахад 200 цаг болж буурч байгаа. Өөрөөр хэлбэл, илүү цаг дөрөв дахин буугаад цалин хөлсөнд нөлөөлнө. Үүнийг уурхайчид ойлгож байгаа биз дээ" гэсэн юм.

Уул уурхайн ажилчдын ажил, амралтын хугацааг 14:14 болгожээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.