| | USD/MNT 0₮

Хулгайн замаар орон нутгийг зорьсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 14 хоног тусгаарлана

Нийслэлд хатуу хөл хорио үргэлжилсэн хэвээрээ байна. Зургаан аймагт гарсан халдварын голомт хумигдсан бол Нийслэлд халдварын голомт кластерлан гарч байна. 

Харин энэ хөл хориотой өдрүүдэд иргэд нууцаар хөдөө орон нутгийг зорих, мөн нийслэлд хулгайн замаар орж ирэх тохиолдол гарсаар байна. Хэрвээ хулгайн замаар нууцаар орон нутгийг зорьсон иргэд байх юм бол өөрсдийнх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болжээ. Тухайлбал, Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Сэлэнгэ аймагт очсон байна. Тиймээс түүнийг гэрт нь 14 хоног тусгаарлахаар болжээ. Тэгэхээр иргэдийг хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Хулгайн замаар орон нутгийг зорьсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 14 хоног тусгаарлана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.