| | USD/MNT 0₮

30.6 сая төгрөгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэнэ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Энэ үеэр хөрөнгөө албан ёсоор мэдүүлээгүй хэд хэдэн зөрчил гарчээ. Тодруулбал, албан тушаалтан Д нь гэр бүлийн хүнийхээ дансаар орж ирсэн 19.4 сая төгрөгийг мэдүүлээгүй.

Мөн албан тушаалтан Г нь аав, дүүгээс бэлэглэсэн гэх 12.9 сая, хугацаагүй хадгаламжийн дансаар орсон 30.6 сая, нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан 4.3 сая төгрөгийн зээлийг тус тус мэдүүлээгүй. Тэрээр 30.6 сая төгрөгийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Иймд Д, Г нарт хуульд заасан хариуцлагыг тооцуулахаар ажиллаж байгаа талаар АТГ-аас мэдээлэв. Мөн 30.6 сая төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй тул Г-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж байна.

Энэ үеэр хөрөнгөө албан ёсоор мэдүүлээгүй хэд хэдэн зөрчил гарчээ. Тодруулбал, албан тушаалтан Д нь гэр бүлийн хүнийхээ дансаар орж ирсэн 19.4 сая төгрөгийг мэдүүлээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.