| | USD/MNT 0₮

Нийтийн дундаас тандалтаар 2000 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрчээ

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өчигдөр 17 обьектын 11681 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Мөн тус төвийн явуулын авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 49 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. НЭМҮТ-өөс коронавируст халдварын идэвхтэй харуулдан тандалт хийж байна. 

Уг харуулдан тандалтаар эрсдэлт бүлгийн хүн амаас гадна нийтийн тээвэр, такси, банк, худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулж байгаа аж. 24 цагийн хугацаанд 1194 хүнд үзлэг тандалт хийсэн. Хоёр өдөр нийтдээ 2000 гаруй хүнд коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна.

Хоёр өдөр нийтдээ 2000 гаруй хүнд коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.