| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Бид юу гэж шинэ жилийн баяр тэмдэглэдэг юм бэ

Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос иргэдийг бөөнөөр цугларч шинэ жилийн баяр болон ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг энэ цаг үед хатуу хориглосон байгаа билээ.

Тэгвэл УОК-ийн Шуурхай штабын хамт олон өнгөрсөн сарын 30-нд албан байгууллага дээрээ шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж, нэг нэгнээ шагнаж урамшуулсан гэх мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. 

Энэ талаар Шуурхай штабын дарга Б.Ууганбаяртай утсаар холбогдож тодруулахад "Дөнгөж сая хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан байна гэдгийг дууллаа. Энэ хүнд цаг үед бид юу гэж шинэ жил тэмдэглэдэг юм бэ. Эрүүл ухаанаар бодож үзсэн ч тийм юм гэж байх уу, бодоод үз дээ. Хэвлэлийнхэн надаас асууж байна би хариултаа өгчихөөд сууж байна.Бид хариуцлагатай байх ёстой" гэлээ. 

 

Б.Ууганбаяр:Бид юу гэж шинэ жилийн баяр тэмдэглэдэг юм бэ
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.