| | USD/MNT 0₮

Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд аймгуудад очсон нь үнэн гэв

"Ачтан элит" клиник эмнэлэг халдварын том голомт болоод байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс улбаатай  нийт 16 тохиолдол бүртгэгдээд байна. 

Харин өнгөрсөн сард тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд орон нутагт очсон талаарх мэдээлэл байгаа бөгөөд үүнд А.Амбасэлмаа дарга тайлбар хийлээ. Тэрбээр "Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд аймгуудад очсон нь үнэн. Тийм учраас 12 сарын 15-наас 28-ны хооронд тус эмнэлгээс үйлчилгээ авсан иргэдийг шинжилгээ өгөхийг уриалж байна. 

Мөн орон нутагт очсон иргэдээс аймагт нь шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа. Дахин хэлэхэд, Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд халдварт өртсөн байх магадлал өндөр байгаа учраас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-наас хойш тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд харъяа цэгүүдэд шинжилгээнд хамрагдаарай. Өнгөрөгч сарын 28-ноос хойш Ачтан эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ. 

Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд аймгуудад очсон нь үнэн, тэднээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.