| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвар нус, цэр, шүлс, хөлс, үрийн шингэнээр ч халдварлаж байна

Халдварт голомтуудаас халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Мөн түймэр шиг хурдан дамжиж халдварлаж байгааг ЭМЯ-наас онцлов. Тодруулбал, Коронавирусийн халдвар өдөр бүр өөр өөр замаар дамжин халдварлаж байна.

Зөвхөн ахуйн хавьтлын замаар дамжиж байна гэж ярьж байсан бол одоо хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс, агаар дуслын замаар мөн ахуйн замаар халдахаас гадна тухайн халдвартай иргэний нус цэр, шүлс, үрийн шингэн, хөлсөөр ч халдварлаж байна.

Улаанбаатар эрсдэл өндөртөй голомт учраас иргэдийг хөдөө орон нутаг руу явахгүй байхыг анхааруулж байна. Хэрвээ та хариуцлагагүй хандаж, орон нутаг руу явах юм бол халдвар гарах эрсдэл маш өндөр ойрхон гэдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж зөвлөж, анхааруулсаар байна.

Коронавирусийн халдвар нус, цэр, шүлс, хөлс, үрийн шингэнээр ч халдварлаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.