| | USD/MNT 0₮

Ковидоор нас барсан иргэнийг оршуулах үйлийг ЭМ-ийн сайдын заавраар хийж байна

Манай улсад хоёр өндөр настан архаг хууч өвчнөөр болон коронавирусийн халдвар хавсарсан гэсэн оноштойгоор нас барсан байгаа. ДЭМБ-аас ч Монголд нас барсан тохиолдлыг бүртгэж авсан байна. Харин ийм байдлаар нас барсан иргэний цогцсыг хэрхэн яаж оршуулж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Ковидоор болон ковидтой хавсарсан бусад эмгэг өвчнөөр нас барсан иргэдийг оршуулах Эрүүл мэндийн сайдын заавар байгаа. Энэ дагуу нас барсан хүнийг оршуулах үйл ажиллагааг хийж байгаа" гэлээ. 

Тодруулбал, халдварт өвчнөөр нас барсан иргэний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхгүй юм байна. Тусгай дүрэм журмаар оршуулж байгаа гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Ковидоор болон ковидтой хавсарсан бусад эмгэг өвчнөөр нас барсан иргэдийг оршуулах Эрүүл мэндийн сайдын заавар байгаа. Энэ дагуу нас барсан хүнийг оршуулах үйл ажиллагааг хийж байгаа" гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.