| | USD/MNT 0₮

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн хариуцлагыг дарга Ү.Оюунзул үүрэх үү?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны гэр бүлээс коранавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Коронавирусийн цар тахлыг дотооддоо хумихын тулд цагдаа хүчнийхэн, эмч, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой байдал гээд олон мянган ажилтан хүйтэнд даарч, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө энхийн манаанд зогсож байна. Гэвч том толгойлсон хурган дарга нарын хариуцлагагүй үйлдлээс болж бид уг цар тахлын халдварыг дотооддоо алдсаар байна. Үүний нэгэн том жишээ нь "Энх саран" сувилал болохыг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ. Хэрэв "Энх саран" сувилал халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хариуцлагатай хандсан бол бид өнөөдөр хатуу хөл хорио тогтоохгүй, иргэд хоногийн хоолтойгоо, ажлын байртайгаа байх байлаа. 

Тэгвэл саяхан бас нэгэн том даргын увайгүй үйлдлээс болж, өөр нэгэн байгууллага халдварын голомт болж, олон ажилтан тусгаарлагдаад байгаа юм. Баянзүрх дүүргээс МАН-ын НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилоод удаагүй. Харин зөөлөн сэнтийд заларсан Ү.Оюунзул онцгой дэглэмийн үед халдвар хамгааллын дэглэм баримтлалгүй 2020 оны аравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд ажиллаж байсан ажилчдаа өрөөндөө дуудан, оргилуун дарс буудуулж баяраа тэмдэглэжээ. Үүнээс болж тус байгууллагын хоёр ажилтан халдвар авсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ онцгой үед төр засгийн шийдвэрийг үл тоож, шинэ жилийн баяр тэмдэглэсэн Ү.Оюунзул үүрэх ёстой хэмээн үзсэн иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлсээр байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.