| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Ачтан эмнэлгийн голомтын эх үүсвэрийг олохоор тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуусан асуултад хариуллаа. 

Тэрбээр "Ачтан эмнэлгийн голомт өргөн хүрээтэй том голомт гэж үзэж байна. Тандалт судалгаа хийж байна. Шинжилгээний хариу гарсны дараа голомтын эх үүсвэрийг олон нийтэд зарлана. Бусад эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө тусгаарлаж, шинжилгээ өгсөн байгаа.

Нийслэлд 2-3 эх үүсвэр нь тодорхойгүй голомт бүртгэгдээд байна. Мөнххада компанийн голомт хаанаас гэдэг нь тодорхойгүй байна. Нэг гэр бүлийн эх уурхай хаанаас вэ гэдэг нь тогтоогдож байна.

ГССҮТ болон БГД-ийн 7 дугаар төв дээр Ачтан төвийн эмч очиж хүн үзсэн учраас тусгаарлаж, шинжилгээ авсан. Эхний байдлаар ГССҮТ-ийн 10 эмчийн шинжилгээний хариу сөрөг гарсан. 

Цаашид эх үүсвэр тодорхойгүй голомт гарна. Эх уурхайг олохын тулд тандалт судалгааг сайн хийж байгаа. Тиймээс ард иргэд зөвлөмжийг сайн хангаж, хариуцлагатай байхыг хүсье" гэлээ.  

А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомтын эх үүсвэрийг олохоор тандалт судалгаа хийж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.