| | USD/MNT 0₮

ЭМЯ:Ачтан эмнэлгийн голомтоос нийтдээ 16, Тэнүүн-Огоо компанийн таван жолоочид халдвар илэрлээ

Өчигдрийн байдлаар Нийслэлд нийт 41 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ. Тодруулбал, Нийслэлд 5 тохиолдол байгаа нь Эрүүл мэндийн ажилтан аж.  Бусад нь голомтлон гарч байгаа халдварын хавьтлуудаас гарчээ. Ачтан эмнэлгийн эмч ажилчид гээд 9 хүн үүнээс улбаатай гэр бүлээс нь гээд нийтдээ 16 тохиолдол бүртгэгджээ. Тус эмнэлгийг тусгаарлаж, хяналтад авсан. Сүүлийн хоногуудад ажиллаж байсан 96 хүнээс 9 хүнээс халдвар гарсан 88 хүнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байна. Тухайн эмнэлгийн зүгээс түргэвчилсэн болон писиар шинжилгээ хийж, ажилтнуудаа тусгаарласан байгаа юм байна. 

Мөн Тэнүүн-Огоо компанийн хоёр жолооч, мөн тусгаарлалтад байсан гурван жолоочоос илэрсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн голомтоос хоёр хүнд халдвар илэрсэн. Ихэнх нь тусгаарлалтад байсан хавьтлуудаас илэрлээ.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тухайд 853 тохиолдол бүртгэгдээд байна. Харин улсын хэмжээнд 1349 хүн байгаа бол эдгэрэлт 887 болжээ. Орон нутагт халдвар нэмэгдээгүй байна. 

ЭМЯ:Ачтан эмнэлгийн голомтоос нийтдээ 16, Тэнүүн-Огоо компанийн таван жолоочид халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.