| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Дахин 41 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 16,377 хүнд шинжилгээ хийснээс 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод голомтлон гарч буй голомтуудаас 36 халдвар илэрсэн бол тав нь эрүүл мэндийн эмч, ажилчдаас илэрчээ.

Тухайлбал, Тэнүүн-Огоо компанийн таван жолооч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас илэрчээ. Мөн нэгдүгээр сарын 4-нд ачтан эмнэлгийн 9 иргэн илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн бол гэр бүлийн хавьтлуудаас нэмж долоон тохиолдол илэрч, Ачтан эмнэлгийн нийт тохиолдол 16 боллоо.

УБ хотод нийт тохиолдлын тоо 527 -т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 67
  • СХД - 40
  • БЗД - 309
  • СБД - 33
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 22 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1349 байгаагаас дотоодынх нь 853 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 294 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 527
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 5000 гаруй хүнд шинжилгээ хийснээс 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.