| | USD/MNT 0₮

Шүүгчдэд алдарт эхийн одонгоос өөр төрийн шагнал өгөхийг хориглоно

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Тус хуулийн шинэчлэлд нэгэн сонирхолтой зүйл заалт орж ирсэн нь шүүгчдэд алдарт эхийн одон гардуулахаас гадна төрийн ямар нэгэн хүндтэй шагнал өгөхийг хориглосон зүйл заалт байна.

Учир нь шүүгчид өмнө нь Гавьяат хуульч гэсэн шагнал хүртдэг байсан бол одоо энэ шагналыг хүртэхээ больж байгаа юм байна. Энэ зүйл заалтыг Дээд шүүхийн шүүгчид өөрсдөө оруулж ирсэн бөгөөд хэрэг маргаан шийдвэрлэснийхээ төлөө төрийн одон медаль хүртдэг явдал гардаг тул үүнийг болиулах үүднээс ийм зүйл заалт оруулж иржээ. 

Шүүгчдэд алдарт эхийн одонгоос өөр төрийн шагнал өгөхийг хоригложээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.