| | USD/MNT 0₮

Н.Номтойбаярыг дахин шүүх хурал энэ сарын 08-нд товлогдлоо

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлолоо

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат нар, түүний тэргүүлсэн Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох эрүүгийн хэргүүдийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид энэ баасан гарагт хэлэлцэхээр товлолоо. Н.Номтойбаяр нарын найман хүнд холбогдох хэргийг тус шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Ж.Эрдэнэбат нарынхыг шүүгч Б.Амарбаясгалан илтгэн хэлэлцүүлэх юм байна.

Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял ногдуулсан бол мэргэжилтнүүд болох М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Давж заалдах шатны шүүхээс М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат нар, түүний тэргүүлсэн Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох эрүүгийн хэргүүдийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид энэ баасан гарагт хэлэлцэхээр товлолоо. Н.Номтойбаяр нарын найман хүнд холбогдох хэргийг тус шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Ж.Эрдэнэбат нарынхыг шүүгч Б.Амарбаясгалан илтгэн хэлэлцүүлэх юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.