| | USD/MNT 0₮

ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр орой 18.00 цагийн үед  тандалт хийж, бүх эмч, ажилчдаас PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Тус эмнэлгийг хамгаалалтад авсан байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрладаг энэ эмнэлэгт шинэ голомт болоод байгаа бөгөөд “Ачтан элит клиник” эмнэлгийн эмч ирж өвчтөн үзсэн байна.

Тиймээс зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзжээ. Тухайн эмчийн үзсэн хүн болон ойрын хавьтал болсон хүмүүсээс PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан талаар тус эмнэлгийн захирал Э.Галбадрах мэдээлжээ. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр орой 18.00 цагийн үед тандалт хийж, бүх эмч, ажилчдаас PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.