| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр БНСУ-аас тусгай онгоц захиалан өнөөдөр авч явжээ

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сард цацагдсан. 

Түүний гэргий Ч.Сэлэнгэ "Гэр бүлд минь эрүүл энхийг хүсэж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа .Ханийн минь бие өдрөөс өдөрт сайжирч байна. Алтан гартай эмч нартаа баярлаж байна" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байсан. 

УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын хоёрдугаар төв эмнэлэгт бөөрний дутагдал, нойр булчирхай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал нь өдрөөс өдөрт сайжирч, ээж нь болон эхнэр нь сахиж байгаа талаар мэдээлэл гарсан. Биеийн байдлыг нь тогтворжуулж байгаад гадагш нь авч явж эмчилгээ хийлгэх зорилготой байгаа гэсэн мэдээлэл гарсан.

Харин Н.Учрал гишүүнийг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ руу авч явжээ. Манай улсад хэвтрийн өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан тоног төхөөрөмжтэй нисэх онгоц байхгүй тул БНСУ-ын талаас тусгай онгоц захиалан ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Н.Учралд эрүүл энхийг хүсье. 

 

Харин Н.Учрал гишүүнийг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ руу авч явжээ. Манай улсад хэвтрийн өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан тоног төхөөрөмжтэй нисэх онгоц байхгүй тул БНСУ-ын талаас тусгай онгоц захиалан ирүүлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.