| | USD/MNT 0₮

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд коронавируст цар тахлын энэ цаг үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш гэдгийг гишүүд онцлов.

Мөн хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, УИХ-ын зарим гишүүн тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлэв.

Ингээд Байнгын хорооноос Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэл өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.