| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Ачтан эмнэлгээс ЕСӨН тохиолдол илэрлээ

ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл хийж, Ачтан эмнэлгээс коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан талаар мэдэгдлээ. Тус эмнэлэг нь 2021 оны нэгдүгээр сарын 04-нд үйл ажиллагаагаа явуулах гээд өмнөх өдөр нь буюу 3-нд өөрсдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шинжилгээнд хамруулахад түргэвчилсэн оношлуураар хэд хэдэн хүнд эерэг гарчээ. Одоогоор шинжилгээнд хамрагдсан иргэдээс есөн хүний шинжилгээ эерэг гарсан бөгөөд тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа талаар ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал мэдээллээ. 

Ачтан эмнэлгийн хувьд 134 эмч, ажилтантай. 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл мэдрэл, хөнгөвчлөх тасаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 28-нд хэвтэн эмчлүүлж байсан сүүлийн дөрвөн хүнийг эмнэлгээс гаргасан байжээ.

ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл хийж, Ачтан эмнэлгээс коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан талаар мэдэгдлээ. Тус эмнэлэг нь 2021 оны нэгдүгээр сарын 04-нд үйл ажиллагаагаа явуулах гээд өмнөх өдөр нь буюу 3-нд өөрсдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шинжилгээнд хамруулахад түргэвчилсэн оношлуураар хэд хэдэн хүнд эерэг гарчээ. Одоогоор шинжилгээнд хамрагдсан иргэдээс есөн хүний шинжилгээ эерэг гарсан бөгөөд тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа талаар ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.