| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Та нар найман жил Дээд шүүхийг дампууруулж, захиалгаар хэрэг шийдүүлдэг байсан биз дээ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, шүүгчид болон Ажлын хэсгээс хариулт авч байна.

Сөрөг хүчин буюу АН-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төсөлтэй холбогдуулан "Би санал хариулт хэлэхгүй, та нарт зовлон л хэлье. Би энэ ажлын хэсэгт орж ажилласан. Эд нар маш их ажилласан. Их юм ойлгож болсон. Би ч өөрийнхөөрөө зүтгэж байсан зүйлээс ухарсан. Сахилгын хорооны шийдвэр эцсийн байх ёстой гэдэг дээр хатуу байсан.

Аргаа барахдаа Дээд шүүх дээр очиход хэрэг маргаан ярихгүй, хууль зөв хэрэглэгдсэн эсэхийг ярина. Тэгвэл Сахилгын хороон дээр шүүгчийн харьцаа өөр байх, цөөнх байх ёстой шүү гэж нарийн зүйл ярьдаг. 

Надад ганц хүсэл сонирхол бий. Тэр минийх биш Монгол Улсын шүүх шударга болмоор байна. Дээд шүүх дээр яагаад ийм их алигари үүсчихсэн юм бэ гэхээр та нар найман жил Дээд шүүхийг дампууруулсан биздээ. Дандаа захилгаар хэрэг шийдсэн биз дээ. Явсаар байгаад шүүгчид нь өөрсдөө хахуулын хэрэгт ороод дууслаа шүү дээ. Улс дампуурлаа дууслаа" гэв. 

Монгол Улсын шүүх шударга болмоор байна. Дээд шүүх дээр яагаад ийм их алигари үүсчихсэн юм бэ гэхээр та нар найман жил Дээд шүүхийг дампууруулсан биздээ. Дандаа захилгаар хэрэг шийдсэн биз дээ. Явсаар байгаад шүүгчид нь өөрсдөө хахуулын хэрэгт ороод дууслаа шүү дээ. Улс дампуурлаа дууслаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.