| | USD/MNT 0₮

Баярын өдөр согтуурсан үедээ нэгнийхээ хоолойг хэрчиж амийг нь хохироожээ

Баярын өдрүүдэд хатуу хөл хорио үргэлжилж байсан тул өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэрэг зөрчил тодорхой хувиар буурсан. Гэсэн ч архидан согтуурахтай холбоотой гэмт хэргүүд гарсаар байсан юм. Хамгийн сүүлд гэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, нэгнийхээ хоолойг хэрчиж амь насыг нь хохироосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт "нэгэн эмнэлэгт хүзүүндээ хутгаар зүсүүлсэн хүн байна" гэсэн дуудлага мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 01-р сарын 01-ний 04.05 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад тус дүүрэгт оршин суух хаягтай 46 настай эрэгтэй Н-ыг 32 настай Н нь согтуурсан үедээ хоолойны баруун талын гүрээний судсыг зүсэж амь насыг нь хохироосон байжээ. Яг одоо уг хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.