| | USD/MNT 0₮

Нөхцөл байдал хүндэрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүй бол хөнгөн балархай өвчилсөн иргэдийг гэрт нь эмчилнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар өчигдөр танилцуулсан. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл халдвар авсан иргэдийг гэрт нь эмчилнэ гэдгийг хэллээ. 

Тэрбээр “Монгол Улсад голомтлон  халдвар гарч байгаа. Энэ цаашаа хүндэрч, алаг цоог буюу иргэдийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрнэ. Үүний дараа эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж, нийтийн цар тахал болох үе гэж бий. Энэ үед Европ шиг эрүүл мэндийн салбар нь хүнээ авч дийлэхээ байна.

Хэрвээ бид ийм нөхцөлд орвол ийм, ийм л арга хэмжээ авна гэсэн төлөвлөлт байгаа. Хэрвээ халдвар авсан хүний тоо хүн амынхаа тодорхой хувиас ихэсч, эрүүл мэндийн орноос нэмэгдээд ирвэл иргэдийг гэрт нь эмчилнэ. Одоохондоо тийм хэмжээнд очоогүй байна. Хүнд, хүндэвтэр хүмүүс л эмнэлэгт авна. Ингэсэн тохиолдолд нас баралт ихэснэ.

Бусад оронд эрүүл мэндийн салбарын ачааллаас өвчний тархалт хэтэрчихсэн учраас гэрт нь эмчлэх арга хэмжээ авч байгаа. Манай улс энэ хэмжээнд арай хүрээгүй байна. Одоо бол халдвар авсан бүх хүнийг хөнгөн байсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хэрвээ байдал хүндэрвэл дүүрэг, аймгийн эмнэлгүүд дээрээ эмчилнэ. Үүнээс цааш байдал хүндэрвэл гэрт нь эмчилнэ" гэв. 

Хэрвээ бид ийм нөхцөлд орвол ийм, ийм л арга хэмжээ авна гэсэн төлөвлөлт байгаа. Хэрвээ халдвар авсан хүний тоо хүн амынхаа тодорхой хувиас ихэсч, эрүүл мэндийн орноос нэмэгдээд ирвэл иргэдийг гэрт нь эмчилнэ. Одоохондоо тийм хэмжээнд очоогүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.