| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Дөрвөн жилд нэг удаа 518 шүүгч чуулж тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ хуультай холбогдуулан саналаа хэллээ. Тэрбээр "Ажлын хэсгийн гаргасан санал агуулгын хувьд зөрчилдсөн зүйл байхгүй. Энэ санал анх Ажлын хэсгийн ахлагч Алтанхуягаас гарч байсан юм. 500 гаруй шүүгчээ нийтэд нь дөрвөн жил тутамд нэг хуралдуулаад Тэгээд ШЕЗ болон Сахилгын хороонд орох хүмүүсээ сонгох эрхийг нийт шүүгчдийн хуралдаан шийддэг байх ёстой. Тиймээс Байнгын хорооны даргаа та энэ асуудал дээр анхааралтай хандмаар байна. 

Хуралдаан гэхээр дандаа шүүх хуралдааныг хэлнэ. Хэрэг маргаан хянан шийдвэрлэх хурлыг хуралдаан гэнэ. Би нэр томъёоны хувьд нийт шүүгчдийн чуулган гэж нэрлэхгүй бол бүх шүүхийн хуралдаанаас ялгагдахгүй уншигдаад байна. Зөвлөгөөн гэхээр захиргааны шинж чанартай нэршил байна.

Ажлын хэсгийн гаргасан саналуудтай санал нэг байгаа ч нийт шүүгчдийн хуралдааныг шүүгчдийн чуулган гэж нэрлэе. Дөрвөн жилд нэг удаа хуралдана. Хуралдааны үндсэн зорилго чиг үүрэг бол нөгөө ШЕЗ, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчдийг сонгох, огцруулах эрх эдэлж байна. Тодруулбал, тодорхой хэрэг маргаан шийдвэрлэхгүй, 518 шүүгч дөрвөн жилд нэг удаа чуулж, тодорхой асуудлаа хэлэлцэж байх болно. Тиймээс энэхүү чуулган гэсэн нэрийг гишүүд дэмжиж өгөөчээ" гэв. 

Ажлын хэсгийн гаргасан саналуудтай санал нэг байгаа ч нийт шүүгчдийн хуралдааныг шүүгчдийн чуулган гэж нэрлэе. Дөрвөн жилд нэг удаа хуралдана. Хуралдааны үндсэн зорилго чиг үүрэг бол нөгөө ШЕЗ, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчдийг сонгох, огцруулах эрх эдэлж байна. Тодруулбал, тодорхой хэрэг маргаан шийдвэрлэхгүй, 518 шүүгч дөрвөн жилд нэг удаа чуулж, тодорхой асуудлаа хэлэлцэж байх болно. Тиймээс энэхүү чуулган гэсэн нэрийг гишүүд дэмжиж өгөөчээ"
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.