| | USD/MNT 0₮

Б.Дэлгэрсайхан:Хүний мэргэжлийн алдааг Сахилгын хороо шийдэж болохгүй

Хууль зүйн Байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ хуультай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Нийт шүүгчдийн хуралдаанаар Сахилгын хорооны таван гишүүнийг томилно гэж байгаа. Дээд шүүхээс нэг, Анхан шатнаас хоёр, Давж заалдах шатнаас хоёр шүүгч гэж байгаа. Нийт шүүгчид гэвэл ойролцоогоор 530 гаруй шүүгч бий. Зарим шүүгчид Дээд шүүхийн шүүгчдийнхээ зүс царайг ч хараагүй байж магадгүй. Тэгэхээр Ажлын хэсэг дээр санал оруулж, Дээд шүүхийн 23 гишүүнээсээ нэг хүнийг өөрсдөөр нь сонгуулах, Давж заалдах шатны шүүгчид хоёр гишүүнээ өөрсдөө сонгох, анхан шатны шүүх ч өөрсдөө хүнээ сонгодог байх зэргээр салгаж өгөхгүй бол төрийн бус байгууллага шиг болно шүү. 

Хоёрдугаарт гэвэл Амарсайхан, Мөнхтуяа хоёр шүүгчтэй санал нэг байна. Хүний мэргэжлийн алдааг Сахилгын хороо шийдэж болохгүй. Сахилгын хороо мангас юм шиг харагдаж байна. Нэг хүн гомдол гаргаад дураараа Сахилгын хороонд өгөөд байвал цаана нь хэдэн шүүгч үлдэх юм бэ. Тэгэхээр үүнийгээ олон талаас нь бодож үзэх шаардлагатай байна. Мэргэжлийн алдааг хэн ч гаргаж болно. Хэн дуртай нь гомдол мэдүүлэнгүүт Сахилгын хороо шүүрч аваад байж болохгүй. Амьдрал баян шүү дээ. 

Шүүгч хэн нэгэнд таалагдахгүй шийдвэр гаргавал Сахилгын хороонд хандах уу. Сахилгын хороо ямар бүрэлдэхүүнээс бүрдэх юм бэ. Сахилгын хороо ёсзүй, илтэд хүний эрхийг зөрчсөн үйлдэл байвал энэ хороогоор орох нь зөв. Гэхдээ байгуулагдаагүй байхдаа мангас мэтээр харагдаад хүн айлгаад байна шүү" гэлээ. 

Хоёрдугаарт гэвэл Амарсайхан, Мөнхтуяа хоёр шүүгчтэй санал нэг байна. Хүний мэргэжлийн алдааг Сахилгын хороо шийдэж болохгүй. Сахилгын хороо мангас юм шиг харагдаж байна. Нэг хүн гомдол гаргаад дураараа Сахилгын хороонд өгөөд байвал цаана нь хэдэн шүүгч үлдэх юм бэ. Тэгэхээр үүнийгээ олон талаас нь бодож үзэх шаардлагатай байна. Мэргэжлийн алдааг хэн ч гаргаж болно. Хэн дуртай нь гомдол мэдүүлэнгүүт Сахилгын хороо шүүрч аваад байж болохгүй. Амьдрал баян шүү дээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.