| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар дахин нэг архаг хууч өвчтэй өндөр настан нас барлаа

Монгол Улсад коронавирусийн халдвараар нэг хүн нас барсан гэх мэдээллийг ДЭМБ-аас бүртгэж авсан байгаа билээ.

Тэгвэл ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 76 настай иргэн өчигдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэснээр коронавирусийн халдвараар хоёр иргэн нас бараад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Талийгаач БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад халдвар авсан иргэн байсан. Сүүлийн 5 хоногт ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байсан. Талийгаач халдвар авснаас гадна архаг суурь өвчинтэй байсан. Тодруулбал, зүрхний архаг дутагдалтай, хэм алддаг хууч өвчтэй байсан. Талийгаач 76 настай эрэгтэй хүн байсан" гэлээ. 

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 76 настай иргэн өчигдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэснээр коронавирусийн халдвараар хоёр иргэн нас бараад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (28)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.