| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Шинээр 22 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 11,581 хүнд шинжилгээ хийснээс 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтоос 12 хүн, халдвар авсан сувилагчийн ар гэрээс 4 хүн, бусад нь сүүлийн үед голомтлон гарч буй кластер голомтын ойрын хавьтлын хүмүүсийн анхны болон давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.

УБ хотод нийт тохиолдлын тоо 491-т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 60
  • СХД - 40
  • БЗД - 288
  • СБД - 33
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 22 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1286 байгаагаас дотоодынх нь 817 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 125, хөнгөн 262 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 491
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 11,581 хүнд шинжилгээ хийснээс 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтоос 12 хүн, халдвар авсан сувилагчийн ар гэрээс 4 хүн, бусад нь сүүлийн үед голомтлон гарч буй кластер голомтын ойрын хавьтлын хүмүүсийн анхны болон давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.