| | USD/MNT 0₮

Канабис төрлийн ургамал хэрэглэн, мансуурч байсан 17-18 насны залуусыг баривчлав

Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-35 насны залуус байгааг холбогдох албаныхнаас мэдээлдэг. Манай улсад Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 2006 оноос хойш 1102 этгээд холбогдсон бөгөөд жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг мэргэжилтнүүд онцолдог. Гэтэл баярын өдрүүдэд ч мөн энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Дархан-Уул аймагт “Альфа таун хотхоны 3-р байрны 8-р давхрын коридорт мансуурсан байдалтай залуучуудыг саатуулсан" гэсэн мэдээллий 2021 оны нэгдүгээр сарын 02-ны 18:00 цагт хүлээн авчээ. Ингээд тус дуудлагын дагуу очиж шалгахад тус суманд оршин суух хаягтай 18 настай А, Л, М нар, 17 настай Д гэгч дөрвөн залуу мансууруулах сэтгэцэд нөлөөт канабис төрлийн ургамал хэрэглэж, мансуурсан байсныг цагдаа нар илрүүлжээ. Одоо уг хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-35 насны залуус байгааг холбогдох албаныхнаас мэдээлдэг. Манай улсад Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 2006 оноос хойш 1102 этгээд холбогдсон бөгөөд жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг мэргэжилтнүүд онцолдог. Гэтэл баярын өдрүүдэд ч мөн энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.