| | USD/MNT 0₮

Баярын өдөр автомашиныг нь тоносон этгээдүүд 36-38 насны иргэд байжээ

Хэнтий аймгийн нэгдсэн зарын фэйсбүүк группд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14.00 цагт “Negune” гэх цахим хаягаас “Хэнтийн Өмнөдэлгэрийнхэн гэж ийм хүн чанаргүй мөсгүй байж болохгүй ээ, өвлийн хүйтэнд эврээд зогссон машиныг ингэж тонож байдаг. Баяраар хулгай хийгээд явдаг арай ч дээ” гэх мэдээллийг байршуулсан. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин цахим орчинд тархсан мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Ингээд уг хэргийг Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй Б гэгч нь хадам ах 38 настай, М-ийн хамт 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 20.00 цагийн орчимд замд орхисон "Приус" загварын автомашиныг тоносныг илрүүлжээ. Тухайлбал, автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумулятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авчээ. 

Хэнтий аймгийн нэгдсэн зарын фэйсбүүк группд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14.00 цагт “Negune” гэх цахим хаягаас “Хэнтийн Өмнөдэлгэрийнхэн гэж ийм хүн чанаргүй мөсгүй байж болохгүй ээ, өвлийн хүйтэнд эврээд зогссон машиныг ингэж тонож байдаг. Баяраар хулгай хийгээд явдаг арай ч дээ” гэх мэдээллийг байршуулсан. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин цахим орчинд тархсан мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Улмаар хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй Б гэгч нь хадам ах 38 настай, М-ийн хамт 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 20.00 цагийн орчимд замд орхисон "Приус" загварын автомашиныг тоносныг илрүүлжээ. Тодруулбал, автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумулятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авчээ. Болсон үйл явдлыг эргэн сануулахад, иргэн Б нь 2020 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Приус” загварын цагаан өнгийн автомашинтай Улаанбаатараас Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч, цааш явах боломжгүй болжээ. Тиймээс Өмнөдэлгэр сумын хоёрдугаар багийн нутаг “Хурхийн бургас” гэх газарт үлдээгээд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр машинаа авахаар очиход аккумулятор, ком батарей, гурван ширхэг обудтай дугуй зэргийг нь тоносон байсан аж.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.