| | USD/MNT 0₮

ЗГ: Нэгдүгээр сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний газрууд ХЭВИЙН АЖИЛЛАНА

Улаанбаатар хотод дөрвөн голомтоос халдварлан тархаж буй коронавирусийн дэгдэлтийн хумих үүднээс 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу хатуу хөл хориог тогтоосон. Тэгвэл Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн 11 байгууллагын зүгээс хөл хориог 14 хоногоор дахин сунгах ёстой гэсэн санал оруулж, УОК болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанаас өмнө зургаан мянга гаруй хүний дунд санал асуулга явуулахад 70 орчим хувь нь хатуу хөл хориог суллах нь зүйтэй гэсэн хариулт өгсөн байсан тул хатуу хөл хориог дахин дөрвөн хоногоор сунгаж, 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06.00 цагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг зэрэглэл бууруулж, худалдаа үйлчилгээний газруудыг хэвийн ажиллуулахаар боллоо.

Улс төр

Сэтгэгдэл (86)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.