| | USD/MNT 0₮

МҮОХ ээлжит бусаар хуралдаж байгаа ч ерөнхийлөгчөө сонгохгүй

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэллээ. Энэхүү хурлаар 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөх болсноо өргөдөлдөө дурдсан.  Одоогоор ерөнхийлөгчийн албыг нь дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг орлон гүйцэтгэж байгаа бөгөөд ерөнхийлөгчин сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн бөгөөд түүнтэй хамт Н.Түвшинбаяр өрсөлдөх сураг байна. 

Гэхдээ энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар ерөнхийлөгчийг сонгох асуудал яригдахгүй юм байна. Он гараад хурал товлогдох бөгөөд тус хурлаар ерөнхийлөгчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэллээ. Энэхүү хурлаар 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.