| | USD/MNT 0₮

Энэ жил цагаан сар тэмдэглэхгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог тав хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Хөл хорионы дэглэм нэгдүгээр сарын 6-нд буюу Лхагва гараг хүртэл тогтоосон байсан юм.

Гэвч нийслэлд эх үүсвэр нь тодорхой бус халдвар дэгдсэн, түүнийг хүн амд халдварлуулахгүй байхад хатуу хөл хорионы дэглэм мөрдөхөөс аргагүй байна гэсэн саналыг Эрүүл мэндийн яам Улсын онцгой комисст хүргүүлсэн. Улмаар Улсын онцгой комисс хуралдаад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоногоор сунгах асуудлыг хэлэлцээд дэмжсэн.

Харин Засгийн газар Улсын онцгой комиссын саналыг хэлэлцээд, тав хоногоор сунгасныг яг одоо танилцуулж байна. Мөн энэ жил Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, цагаан сарыг өнжих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. 

Энэ жил цагаан сарын баярыг тэмдэглэхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.