| | USD/MNT 0₮

Орон сууцны ЗУРГААН сая төгрөгийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ.

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа
  3. Төрсний гэрчилгээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая хүртэл төгрөг байна... гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
  2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар /Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн баримт/
  3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан
  4. Орлого нотлох баримт
  5. Худалдах, худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа
ОРОН СУУЦ, СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ
Нийгэм

Сэтгэгдэл (35)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.