| | USD/MNT 0₮
УИХ-ын 2020 оны отгон чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ингэснээр АТГ-ын дэд даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ хэлэлцэн томилохоор болсон билээ.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Сөрөг хүчин болох АН-ын гишүүн Д.Ганбат "Шинэ оны өмнө бид нар баахан дарга цэргийг солих хуулийг оруулж ирж баталж байна. Авлигаар бол манай улс их хүнд байдалтай байгаа. Намайг Хуульзүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхад авлигын индексээрээ 74-т ордог байсан. Одоо 120-т орсон байна уу хэдэд орсон байна надад хариулаач. Жил болгон 10 байраар ухарсан байдаг. Гэтэл одоо Ерөнхий сайд нь АТГ-ын даргыг томилдог болохоор авлигын хэрэг багасах уу. Яг харахаар эсрэгээр байна. Яагаад гэхээр хамгийн их авлигажсан нам гэж ярьдаг.
Энэ намын дарга Ерөнхий сайдын ажлыг хийж байна. Энэ дарга нь авлигатай тэмцэхээр намгүй болчих гээд байдаг. Авлигатай тэмцэхгүй болохоор улс орон нь хүнд нөхцөл байдал орчих гээд байдаг гэж хүмүүс ярьж байгаа нь үнэн. Ийм нөхцөл байдалтай байна. Гадуур ард түмэн ярьж байна "Авлига авч байгаад АТГ-т шалгагдаж байна, авлига өгч байгаад АТГ-аас гарчихлаа гэж ярьдаг. Олны үг ортой гэдэг. АТГ-ын албан хаагчдаас сүүлийн үед хэдэн хүн авлигын хэргээр шалгуулсан бэ. Үндсэн хуулийнхаа дагуу бол гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Харин АТГ яг ийм байдалтай цаашдаа ажиллах юм бол ажиллах шаардлага байна уу, байхгүй юу. Өөрчлөөд мөрдөн байцаах албыг нь байгуулах ёстой. Хуулийн өөрчлөлтийг хийхдээ бид нар сайн бодох хэрэгтэй. Хэнд эрх мэдэл байна тэр хүнд буруу байна.
Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдууд байсан аймгийн Засаг дарга байсан хүмүүсийг албан тушаалаас нь буусны дараа шалгадаг байя. Заавал шалгахгүй бол авлига гаарч байгаа нь үнэн шүү. Хэрвээ шалгаад тэр хүн асуудалгүй зөв ажилласан байвал сайн хэрэг. Тухайн ажиллаж байх үедээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол тэрийг нь шалгаж тогтоож, нэг тийш нь болгоод явчихдаг бол зүгээр байна. Ингэхгүй бол өчнөөн олон жилийн дараа хэрэг нь гарч ирдэг. Иймэрхүү хуулийн зүйл заалтыг оруулвал Монгол Улс авлигыг багасгахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна" гэлээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдууд байсан аймгийн Засаг дарга байсан хүмүүсийг албан тушаалаас нь буусны дараа шалгадаг байя. Заавал шалгахгүй бол авлига гаарч байгаа нь үнэн шүү. Хэрвээ шалгаад тэр хүн асуудалгүй зөв ажилласан байвал сайн хэрэг. Тухайн ажиллаж байх үедээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол тэрийг нь шалгаж тогтоож, нэг тийш нь болгоод явчихдаг бол зүгээр байна. Ингэхгүй бол өчнөөн олон жилийн дараа хэрэг нь гарч ирдэг. Иймэрхүү хуулийн зүйл заалтыг оруулвал Монгол Улс авлигыг багасгахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна.