| | USD/MNT 0₮

Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

Улсын их хурлын гишүүн асан, улстөрч Ц.Оюунгэрэл энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвших болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “2021 он бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах жил билээ.

Ирэх зургаан жилд КОВИД-ын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобаль асуудлаас монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ” гэжээ.

Түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг АН шийднэ. Харин Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохыг дэмжих үү эс дэмжих үү гэдэг санал асуулт олон нийтийн дунд явж эхэлжээ. 

Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.