| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Манай улсыг зорих гадаадын иргэд хил дээр болон цахимаар виз авах боломжтой боллоо

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дөрвөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/ хэлэлцэж энэ хуулийг баталлаа.
 
Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийг УИХ дөнгөж сая баталлаа.  Энэ хууль батлагдсанаар манай улсыг зорих гадаадын иргэд хил дээр болон цахимаар виз авах боломжтой боллоо. Одоо агаарын тээврийг либералчлах, тийзний үнийг бууруулах шаардлага бий. Ингэснээр аялал жуулчлалын салбар хөгжих боломж бүрдэнэ. Ирж буй шинэ онд цар тахлыг даван туулж ажил, амьдрал хэвийн үргэлжлэх боломж бүрдэх болтугай" гэжээ. 
 
Энэ хууль батлагдснаар аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой болж байгаа юм. 
Д.Сарангэрэл:Манай улсыг зорих гадаадын иргэд хил дээр болон цахимаар виз авах боломжтой боллоо
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.