| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч өнөө орой ямар гэнэтийн бэлэг барих вэ

Хэдхэн цагийн дараа 2020 буюу хорь хорь гэсэн утгатай хуучин он улирч 2021 онтойгоо золгож шинэ цаг тоолол эхлэх гэж байна. Өнгөрч буй 2020 оны хувьд аймшигт цар тахалд "идэгдэж" хөл хориотой, бизнесийн болон ажлын орчин саармагжсан тоогүй онцгүй он жил өнгөрч байгааг хүн бүхэн мэднэ. 

Ард хоцорч буй 2020 онд бүх муу муухай бүхэн үлдэж, айлчлан ирж буй 2021 онд сайн сайхан бүхэн ирэхийг хүн бүхэн хүсч мөрөөдөж байгаа. 2021 он улс төрийн хувьд ч унтаа биш сэрүүн жил байх болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас улс төр нь сэргэг, өрсөлдөөнтөй, бас хүчтэй байх болов уу. 

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Х.Баттулгыг дахин нэр дэвших байх гэсэн эргэлзээ, хүлээлт олон нийтийн дунд байна. Эсвэл эрх баригч намаас ч Ерөнхийлөгч тодорч магадгүй. 

Улирч буй 2020 онд улс орны нөхцөл байдал ямар байгааг ч төр, түмэн олон мэднэ. Гэхдээ хуучин "хувцастайгаа" үлдэж буй 2020 ондоо ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа шинэ он, шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ. Энэ сайхан баярын нэг чимэг бол Улсын аав, төрийн тэргүүний мэндчилгээ яах аргагүй анхаарал татна. Өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монголчууддаа хандаж, ямар мэндчилгээ дэвшүүлж, ямар гэнэтийн бэлэг барих бол гэдэг нь яах аргагүй олон нийтэд хүлээлт үүсгээд байна. Олон нийтийн сүлжээгээр ч "Ерөнхийлөгч ямар нэгэн зээл тэглэчих юм биш биз дээ. Цалингийн зээл тэглэчихээсэй" гэсэн санал сэтгэгдэл хөвөрсөн харагдана. 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны босгон дээр ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Тэтгэврийн зээл тэглэнэ хэмээх мэдэгдэл хэсэгтээ л дуулиан дэгдээсэн байдаг. Энэ дагуу парламент арилжааны банкны зээлтэй ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталж банкны зээлтэй 229 мянга 400 ахмадын 763 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн нь том бэлэг байв.

Тэгвэл өнөө жил бас нэгэн том бэлэг барих байх гэсэн хүлээлт байна. Одоогоор Ерөнхийлөгч ямар бэлэгтэй байгаа нь ч нууц. Орой 00.00 цаг буюу он солигдох торгон мөчид цэнхэр дэлгэцээр хундага барьсан Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Тэр цаг мөчийг хүлээж сууя. Ямар бэлэгтэй мэндчилгээ байх бол гэдэг нь яах аргагүй анхаарал татна. Хүлээе, тэвчээртэй хүлээе. 

Дахин хэлье, хэдхэн цагийн дараа 2021 он гарах гэж байна. Улс төрийн амьдрал унтаа нам гүм биш болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ жил албан ёсоор эхэлнэ. 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны босгон дээр ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Тэтгэврийн зээл тэглэнэ хэмээх мэдэгдэл хэсэгтээ л дуулиан дэгдээсэн байдаг. Энэ дагуу парламент арилжааны банкны зээлтэй ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталж банкны зээлтэй 229 мянга 400 ахмадын 763 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн нь том бэлэг байв. Тэгвэл өнөө жил бас нэгэн том бэлэг барих байх гэсэн хүлээлт байна. Одоогоор Ерөнхийлөгч ямар бэлэгтэй байгаа нь ч нууц. Орой 00.00 цаг буюу он солигдох торгон мөчид цэнхэр дэлгэцээр хундага барьсан Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Тэр цаг мөчийг хүлээж сууя. Ямар бэлэгтэй мэндчилгээ байх бол гэдэг нь яах аргагүй анхаарал татна. Хүлээе, тэвчээртэй хүлээе.
Улс төр

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.