| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:QR кодоор ажилдаа яв гэсэн болохоос аавындаа, найзындаа оч гэж өгөөгүй

Машины QR код хүрэлцэхгүй, авах ёстой байгууллагын ажилчид аваагүй талаар гомдол мэдүүлээд байгаа.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатараас тодруулахад тэрбээр "Иргэд нэг зүйлийг сайн ойлгоосой. Хатуу хөл хорио тогтоосон байна. Хүн бүрийн ажил амьдралд явах, бүтээх ажил шаардлага бий. Гэхдээ хязгаарлалт хийгдсэн байгааг иргэд ойлгох ёстой. Автомашин болон хүний хөдөлгөөний хязгаарлалтыг 90 хувьд хүргэх шаардлага байна. Тэгж байж халдварын тархалтыг хумих ёстой. 

QR кодыг ашиглаж байгаа 15 байгууллагын машин 40 мянга хол давчих гээд байна. Тэр кодыг ажил руугаа явахдаа замын хөдөлгөөнд ашигла гэж өгсөн болохоос аавындаа, найзындаа оч гэж өгөөгүй. QR кодыг найз нөхөддөө дамжуулж болохгүй" гэв. 

Я.Содбаатар:QR кодоор ажилдаа яв гэсэн болохоос аавындаа найзындаа оч гэж өгөөгүй
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.