| | USD/MNT 0₮

Ажлаа хийж яваад халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнуудад 4 сая төгрөг олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тэдний нэг нь албан үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан алба хаагчдад мөнгөн тусламж үзүүлэх, мөн тусгаарлах байрны алба хаагчдын зардлыг шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдварт өртсөн, эмч эмнэлгийн ажилтнуудад 4 сая төгрөг олгохоор болсон байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 40 гаруй байгаагаас 15 нь эдгэрч дараагийн шатанд шилжсэн байгаа.

ХӨСҮТ-ийн болон Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, ариутгагч, жолооч нар халдварт өртөөд байгаа юм. 

 

 
 
 
Ажлаа хийж яваад халдвар авсан эмч эмнэлгийн ажилтнуудад 4 сая төгрөг олгоно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.