| | USD/MNT 0₮

Я.Содбаатар: Нийслэл дэх хатуу хөл хориог 1 дүгээр сарын 06-наас дахин сунгах эсэхийг хэлэхэд ЭРТ байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан талаараа Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.

  • Улсын хэмжээнд тавигдсан байсан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байсан хугацааг нийслэлээс бусад 21 аймагт 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа. Өөрөөр  хэлбэл, аймгийн дотроо хэвийн амьдрал руугаа шилжих боломжтой боллоо. Учир нь 21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. 
  • 20 боомтын зорчигч тээврийг хязгаарлах хугацааг мөн 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа. Гэхдээ тусгай үүргийн нислэг, ачаа тээвэр хэвийн явагдана.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан талаараа Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.
Улс төр

Сэтгэгдэл (214)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.