| | USD/MNT 0₮

ЗГ: Хөл хориог сунгах болон согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих асуудлыг хэлэлцэж байна

Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг товч танилцуулъя.

  1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  2. “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  3. “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  4. “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”
  5. ШУА-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянхонгор аймгийн Богд сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг Одон орон, геофизикийн хүрээлэн болон Хими, химийн технологийн хүрээлэнд балансаас балансад шилжүүлэх,
  6. Монреалын протоколд орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  7. “Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай”
  8. Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний дүнгийн тухай
  9. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 3 дугаар үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл
  10. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  11. “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” ЗГ-ын тогтоолын төсөл
  12. “Журам батлах тухай”
  13. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам
  14. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  15. Зохицуулах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай
  16. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулиудын төсөл
  17. 2021 онд түүхэн тэгш ой тохиож буй зарим байгууллагуудын ой тэмдэглэх тухай
  18. ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам
  19. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2021 оны хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  20. Бусад асуудал
Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг товч танилцуулъя.
Улс төр

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.