| | USD/MNT 0₮

Ц.Туваанд сахилгын хариуцлага тооцож, АН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ардчилсан намын дэд дарга Ц.Тувааныг Ардчилсан намын Үндсэн дүрмийг ноцтой зөрчиж, үүрэг гүйцэтгэгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намын Их хурлаар хэлэлцээгүй асуудлыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх өргөн барьсан нь залилангийн шинжтэй, АН-ын 200 мянган гишүүнийг хууран мэхэлсэн увайгүй үйлдэл гэж үзэн Сахилгын шийтгэл оногдуулж, намын гишүүнчлэлийг нь дөрвөн жилийн хугацаатай түдгэлзүүлэхээр болжээ. Ингэснээр Ц.Туваан нь АН-ын дэд даргын албан тушаалаас мөн адил түлгэлзэж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс ч мөн хасагдахаар болжээ. Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг 10 гишүүнтэй болж байгаа бөгөөд Н.Ганибал, Ц.Адьяасүрэн нарын гишүүд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Ц.Тувааныг бүлгээс хассан тохиолдол сайн дураараа АН-ын бүлгээс гарахаа мэдэгдсэн гэх мэдээлэл байна. АН-ын дотоод зөрчил ийнхүү туйлдаа хүрч, бүлэггүй болох ч аюулд оржээ.

Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.